Автобусны u-money карт байгаа юу?・バスのu-moneyカードはありますか?
ТУЯА: Өнөөдөр замын түгжрэл ихтэй учраас автобусаар явцгаая.
Танд автобусны u-money карт байгаа юу?
ТАНАКА: Надад u-money карт байхгүй.
ТУЯА: ТҮЦ-ээс u-money карт худалдаж авна.
U-money карт 3600төг
Тэгээд 500 төг цэнэглээд автобусанд сууж болно.
Автобусанд карт уншуулснаас хойш 30 минутын дотор дараагийн автобусанд үнэгүй.
ТАНАКА: За ойлголоо. U-money карт хэрэглэж үзье.
ーーーーーーーーーーーーーーーーー
Өнөөдөр замын түгжрэл ихтэй учраас автобусаар явцгаая.
今日は道が混んでいるからバスで行きましょう。
Танд автобусны u-money карт байгаа юу?
君にバスのu-moneyカードはありますか?
Надад u-money карт байхгүй.
私にはu-moneyカードはありません。
ТҮЦ-ээс u-money карт худалдаж авна.
出店でu-moneyカードを買います。
U-money карт 3600төг
u-moneyカードは3600トゥグルクです。
Тэгээд 500 төг цэнэлээд автобусанд сууж болно.
そして500トゥグルクをチャージしてバスに乗れます。
Автобусанд карт уншуулснаас хойш 30 минутын дотор дараагийн автобусанд үнэгүй.
バスでカードを読ませてから30分以内は次のバスに無料で乗れます。
За ойлголоо. U-money карт хэрэглэж үзье.
了解です。u-moneyカードを使ってみましょう。
ーーーーーーーーーーーーーーーーー
Асуулт
1.u-money карт хаанаас худалдаж авах вэ?
2.Автобусанд хэдэн төгрөгөөр сууж болох вэ?
3.Хэдэн минутын дотор дараагын автобус үнэгүй вэ?