モンゴル語テスト #2
Хамгийн сайн тохирох зөв хариултыг олно уу.
一番あてはまる正しい答えを見つけてください。
Асуулт 1
Чиний царай ____________ харагдаж байна.
Ханиад хүрсэн байж магадгүй.
- халуун
- хүйтэн
- баргар
- улаан
Асуулт 2
Энэ эмийг өглөө, орой хоолны дараа 5 өдөр уугаарай.
Тэгээд __________ унтаж амраарай.
- олон
- бага
- сайн
- муу
Асуулт 3
Уянга цуйван хийх арга зааж өгсөнд баярлалаа. _________________ цуйван хийж сурсан.
- Чамаас болж
- Чиний ачаар
- Чиний нэртэй
- Чамгүй
Асуулт 4
Би ном унших дуртай. Ихэвчлэн хуучны ном их уншдаг. Би амралтын өдрөөр номын сан явж ном уншдаг. Номын санд хуучны ном олон байдаг.
- Би амралтын өдөр номын сан явах дуртай.
- Би хуучны ном унших дургүй.
- Номын санд шинэ ном олон байдаг.
- Амралтын өдөр номын санд ном уншдаг.
Асуулт 5
_____________ цэцэрлэгт тоглох дуртай.
- Манай өвөө
- Манай ээж
- Миний хүү
- Миний жолооч
Асуулт 6
Та ______________ хоол захиалах вэ?
- сайхан
- юу
- ямар
- халуун
Асуулт 7
Дөрвөн сая найман зуун жаран мянган төг (____________).
- 4860000 төг
- 480600 төг
- 48600 төг
- 480600 төг
Асуулт 8
Мэдээж маш олон өнгө байдаг. Би тэр дундаас ногоон, шар өнгөнд их дуртай. Зураг зурахдаа ихэвчлэн ногоон шар өнгийг сонгодог.
- Ногоон өнгө бол миний хамгийн дуртай өнгө.
- Зураг зурахдаа маш олон өнгө сонгодог.
- Ногоон шар өнгөөр зурдаггүй.
- Би маш олон өнгөнөөс ногоон, шар өнгөнд дуртай.
Асуулт 9
Хоолой ________ байвал эмчид үзүүлээрэй.
- дуулж
- өвчтөн
- өвдөж
- угааж
Асуулт 10
Ажил ихтэй ________ байлаа.
- өнгө
- амттай
- ажилтан
- өдөр
Асуулт 11
Хөөх! ________гоё амттай хоол вэ!
- юу
- ямар
- хэн
- хэзээ
Асуулт 12
Би өглөө бүр __________ гүйдэг.
- хүнсний дэлгүүрт
- цэцэрлэгт
- ресторанд
- Монголд
Асуулт 13
Өдөрт хэдэн _________кофе уудаг вэ?
- хэм
- давхар
- кг
- удаа
Асуулт 14
Төмс 1 кг 980 төгрөг. Сараа 1 кг төмс авахаар 1000 төг төлсөн. Хариулт мөнгө хэдэн төг вэ?
- 1980 төгрөг
- 40 төгрөг
- 20 төгрөг
- 1960 төгрөг
Асуулт 15
Гадаа цастай___________ байна. _________ хувцас өмсөөрэй.
- халуун, нимгэн
- хүйтэн, дулаан
- хүйтэн, нимгэн
- халуун, дулаан
Зөв хариулт
1-3
2-3
3-2
4-4
5-3
6-3
7-1
8-4
9-3
10-4
11-2
12-2
13-4
14-3
15-2